ХООЛ ДАМЖУУЛАХ ЗАМЫН ЭМГЭГ СУДЛАЛЫН ОНОШИЛГОО СЭДЭВТ БАГЦ ЦАГ ОЛГОХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

A- A A+
ХООЛ ДАМЖУУЛАХ ЗАМЫН ЭМГЭГ СУДЛАЛЫН ОНОШИЛГОО СЭДЭВТ БАГЦ ЦАГ ОЛГОХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Эмгэг судлалын үндэсний төв нь хорт хавдрыг эрт илрүүлэн оношлох, оношийг баталгаажуулах эмгэг судлалын тусламж, үйлчилгээний үндсэн зорилтын хүрээнд Монгол улсын нутаг дэвсгэрт мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй анатомийн эмгэг судлаач эмч нарт "Хоол дамжуулах замын эмгэг судлалын оношилгоо" сэдэвт багц цагийн сургалтыг 11 дүгээр сарын 07-08 өдрүүдэд танхимын хэлбэрээр амжилттай зохион байгууллаа. 

Тус сургалтаар төвийн Тусламж үйлчилгээний албаны зөвлөх зэргийн анатомийн эмгэг судлаач эмч нар болон дотоодын эмч нарыг хамарсан 7 илтгэгч Хоол дамжуулах замын эмгэгүүд тэдгээрийн оношилгоонд анхаарах зарим зүйлс сэдвүүдийн хүрээнд 10 цагийн лекц, 1 цагийн дадлагын хичээл орсон ба 2 өдрийн сургалтад нийт 60 гаруй анатомийн эмгэг судлаач эмч нар хамрагдлаа.

Хамтран ажилласан та бүхэндээ баярлалаа. 

МОНГОЛ УЛСЫН ЭМГЭГ СУДЛАЛЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНД ҮНЭТЭЙ ОЮУНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ОРУУЛЖ БУЙ ЭМГЭГ СУДЛААЧ ЭМЧ НАРТАА ГҮНЭЭ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ