УВС АЙМАГТ АЖИЛЛАА

A- A A+
УВС АЙМАГТ АЖИЛЛАА

ЭСҮТ-ийн Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний албаны дарга Г.Ганхүү, ЭМЯ-ны Эх барих, эмэгтэйчүүдийн салбар зөвлөлийн дарга, ерөнхий мэргэжилтэн Д.Мөнхцэцэг нар 2024 оны 11 дүгээр сарын 26-29 өдрүүдэд Увс аймагт ажиллаа.

Тус өдрүүдэд МУ-ын Эрүүл Мэндийн Сайдын А/550 , А/447 дугаар тушаалын дагуу Увс аймгийн Эрүүл Мэндийн Газар, Увс Аймгийн Нэгдсэн Эмнэлэгтэй хамтран эх ба нярайн эндэгдлийн тохиолдлуудад Эмнэл зүй, эмгэг судлалын бага хурал ба Эхийн эндэгдлийн магадлан хэлэлцэх зөвлөлийн хурал зохион байгуулж “Эх, хүүхдийн эндэгдэл”-ийг бууруулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр мэргэжил арга зүйгээр ханган ажиллаа.  

Мөн томилогдон ажиллах хугацаандаа Увс АНЭ, Сумын эрүүл мэндийн төв ба өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд “Эмнэл зүй ба эмгэг судлалын онош түүний хэлбэржилт” сэдэвт сургалт танхимын хэлбэрээр зохион байгуулж 140 гаруй мэргэжилтнүүд хамрагдлаа.

Хамтран ажилласан ЭМЯ-ны Эх барих, эмэгтэйчүүдийн салбар зөвлөл,

Увс аймгийн Эрүүл Мэндийн Газар,

Увс аймгийн Нэгдсэн Эмнэлгийн хамт олонд талархал илэрхийлье.

 

Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний алба