ЭМГЭГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЭМЧ, МЭРГЭЖИЛТЭН БЭЭЖИНГИЙН ИХ СУРГУУЛИЙН ХАВДРЫН ЭМНЭЛГИЙН ӨМӨЗО-ы САЛБАР ЭМНЭЛЭГТ СУРАЛЦАН ИРЛЭЭ

A- A A+
ЭМГЭГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЭМЧ, МЭРГЭЖИЛТЭН БЭЭЖИНГИЙН ИХ СУРГУУЛИЙН ХАВДРЫН ЭМНЭЛГИЙН ӨМӨЗО-ы САЛБАР ЭМНЭЛЭГТ СУРАЛЦАН ИРЛЭЭ

“Манай улсад нэн шаардлагатай оношлох, эмчлэх боломжгүй өвчний жагсаалт”-д багтсан өвчний молекул генетикийн оношилгооны шинэ техник, технологи нэвтрүүлэх ажлын хүрээнд эмгэг судлалын салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, эмч ба эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Эрүүл Мэндийн Яам, Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвийн санхүүжилтээр Эмгэг Судлалын Үндэсний Төвийн Насанд хүрэгчдийн эмгэг судлалын тасгийн эмч П.Ганцэцэг, Гомбын нэрэмжит Хүүхдийн эмгэг судлалын тасгийн эмч С.Мөнгөнцэцэг, Молекул генетикийн технологич Г.Ариун-Үйлс нарын 3 хүний бүрэлдэхүүнт баг БНХАУ-ын Бээжингийн Их Сургуулийн Хавдрын эмнэлгийн ӨМӨЗО-ы салбар эмнэлэгт 2024 оны 11 сарын 01-ээс 2024 оны 11 сарын 29 хооронд богино хугацааны сургалтад амжилттай хамрагдан ирлээ.  

Сургалтын хүрээнд хавдрын эдэд хромосомын тоон болон бүтцийн хэвийн бус өөрчлөлт, генийн делеци болон амплификаци (олшрол)-ийг илрүүлэх, мэдрэг болон өвөрмөц чанар өндөр байран туяаралт эрлийзжүүлэг (FISH) шинжилгээг гардан хийх дадлага, хагас автомат төхөөрөмжөөр эдийн шинжилгээг будах, хавдрын эдийн дохиог таньж ялган оношлох зэрэг мэдлэг, туршлага хуримтлуулсан байна.

ЭМЧ, МЭРГЭЖИЛТЭН НАРЫН МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР ДЭЭШЛҮҮЛЭХЭД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН БЭЭЖИНГИЙН ИХ СУРГУУЛИЙН ХАВДРЫН ЭМНЭЛГИЙН ӨМӨЗО-ы САЛБАР ЭМНЭЛЭГТ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.