Эмгэг судлалын үндэсний төвийн 2024 оны бүтэн жилийн үйл ажиллагааны тайлангийн хурал 2024.12.13-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус хуралд ЭСҮТ-ийн эмгэг судлаач эмч, лабораторийн техникч, ажилтнууд, албан хаагчид оролцож ЭСҮТ-ийн захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Б.Ганзориг 2024 оны үйл ажиллагааны тайланг танилцууллаа.
Тус тайланд өнгөрсөн жилийн хууль эрх зүйн шинэчлэл, төвийн төсөв санхүүжилт, хүний нөөц, эмгэг судлалын тусламж, үйлчилгээ ба чанарын гадаад хяналт, дэмжлэгт үнэлгээний тайлан, сургалт, эрдэм шинжилгээ, гадаад харилцаанд гарсан өөрчлөлт, ололт амжилтыг танилцуулж ирэх 2025 оны зорилтуудаа дэвшүүллээ.
Тус тайлан хурлын үеэр Эмгэг судлалын тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлэхэд хамт олноо манлайлан ажилласан шилдэг ажилтнууд болон эмгэг судлалын тусламж үйлчилгээний цахим гадаад хяналтад үндэслэн орон нутгийн шилдэг лабораторийг шалгарууллаа.
- “Шилдэг орон нутгийн лаборатори-2024” – СҮХБААТАР АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ЭМГЭГ СУДЛАЛЫН ТАСАГ
- “Шилдэг менежер-2024” – Г.САРУУЛ (АУ-ы магистр, ЭСТҮА Эмгэг судлалын лавлагаа лабораторийн эрхлэгч, Анатомийн эмгэг судлаач эмч, Эмнэлзүйн сургагч багш)
- “Шилдэг анатомийн эмгэг судлаач эмч-2024” – П.ГАНЦЭЦЭГ (ЭСТҮА НХЭСТ-ийн эмгэг судлаач эмч)
- “Шилдэг лабораторийн технологич-2024” – Б.ОЮУН-ЭРДЭНЭ (ЭСТҮА, ХЭСТ-ийн лабораторийн техникч)
- “Шилдэг эмнэлгийн мэргэжилтэн-2024” – Ж.НЭРГҮЙ (АУ-ы магистр, ЭСЭИА-ны Эс судлаач, Био-Анагаахын мэргэжилтэн)
- “Эрүүл мэндийн шилдэг ажилтан-2024” – Т.АЛТАНЗАГАС (БТАлбаны Архив-бичиг хэргийн эрхлэгч)
- “Шилдэг судлаач-2024” – О.ЭНХЭЭ (АУ-ы доктор, ЭСҮТ, ЭСТҮА НХЭСТ-ийн эрхлэгч, Ахлах зэргийн анатомийн эмгэг судлаач эмч, Эмнэлзүйн сургагч багш)
Эмгэг судлалын албанд ажиллаж буй нийт эмч, эмнэлгийн ажилтнууддаа амжилт бүтээлийн дээдийг хүсье!