ЭМГЭГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВД БЭЭЖИНГИЙН ИХ СУРГУУЛИЙН ХАВДРЫН ЭМНЭЛГИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ АЛБАНЫ ХАРИУЦЛАГАТАН БӨХЦЭЦЭГ АЙЛЧИЛЛАА

A- A A+
ЭМГЭГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВД БЭЭЖИНГИЙН ИХ СУРГУУЛИЙН ХАВДРЫН ЭМНЭЛГИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ АЛБАНЫ ХАРИУЦЛАГАТАН БӨХЦЭЦЭГ АЙЛЧИЛЛАА

Эмгэг Судлалын Үндэсний Төвд Бээжингийн их сургуулийн хавдрын эмнэлгийн Гадаад харилцааны албаны хариуцлагатан Бөхцэцэг зочилж, тус төвийн үйл ажиллагаатай танилцаж мэдээлэл солилцлоо.

Уг айлчлалын үеэр Монгол Улсын эмгэг судлалын тусламж үйлчилгээг сайжруулах, оношилгоо эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, тухайлбал эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдох умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх, хянах ажлыг эрчимжүүлэх боломжийг нэмэгдүүлэхээр Бээжингийн их сургуулийн хавдрын эмнэлгээс тус төвд эсийн эмгэг судлалын оношилгооны хиймэл оюун ухаанд суурилсан тоног төхөөрөмж хандивлах, хоёр орны эмгэг судлалын тусламж үйлчилгээнд ашиглагдаж буй системийн ялгаа, түүнтэй холбоотой харилцан туршлага солилцох, эмнэлгийн мэргэжилтнийг сургаж чадавхжуулах эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хамтран хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцож, тус төвийн захирал Б.Ганзориг хамтын ажиллагааг өргөжүүлэхийг бэлгэдэн талархал гардууллаа.

ОНОШИЛГООНЫ ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХАД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН БЭЭЖИНГИЙН ИХ СУРГУУЛИЙН ХАВДРЫН ЭМНЭЛЭГ БОЛОН ӨМӨЗО-Ы САЛБАР ЭМНЭЛЭГТ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.