ЭСҮТ-ийн Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний албаны дарга Г.Ганхүү, Б.Гомбын нэрэмжит ХЭСТ-ийн анатомийн эмгэг судлаач эмч Б.Эрхэмбаяр ЭМЯ-ны Эх барих, эмэгтэйчүүдийн салбар зөвлөлийн гишүүн, ЭХЭМҮТ-ЭБЭЭ-ийн зөвлөх эмч Ч.Мөнхбаяр нар 2024 оны 12 дүгээр сарын 17-20 өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллаа.
Тус өдрүүдэд МУ-ын Эрүүл Мэндийн Сайдын А/550 , А/447 дугаар тушаалын дагуу Баянхонгор аймгийн Эрүүл Мэндийн Газар, Баянхонгор Аймгийн Нэгдсэн Эмнэлэгтэй хамтран эхийн эндэгдлийн Эмнэл зүй, эмгэг судлалын бага хурал ба Эхийн эндэгдлийн магадлан хэлэлцэх зөвлөлийн хурал зохион байгуулж “Эх, хүүхдийн эндэгдэл”-ийг бууруулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр мэргэжил арга зүйгээр ханган ажиллаа.
Хамтран ажилласан ЭМЯ-ны Эх барих, эмэгтэйчүүдийн салбар зөвлөл,
Баянхонгор аймгийн Эрүүл Мэндийн Газар,
Баянхонгор аймгийн Нэгдсэн Эмнэлгийн хамт олонд талархал илэрхийлье.
Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний алба