Эмгэг судлалын үндэсний төвийн захирал Б.Ганзориг, Санхүү эдийн засгийн албаны Ерөнхий нягтлан бодогч Н.Батбаяр нар БНХАУ-ын хавдрын тусламж үйлчилгээгээр топ 5-д ордог Бээжингийн хавдрын эмнэлгийн ӨМӨЗО-ы салбар эмнэлэгт 2024 оны 12 дугаар сарын 26-31 хооронд ажиллаж, хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ. Тус гэрээнд эмч, мэргэжилтнүүдийн мэргэжил дээшлүүлэх сургалт, оношлоход хүндрэлтэй шинжилгээнд олон улсын эмгэг судлаач, эс судлаач нараас зөвлөгөө авах буюу эд, эсийн шинжилгээний дижитал оношилгоо, гадаад хяналт гэсэн чиглэлүүдийг тусгасан онцлогтой юм.
Тус томилолтын үеэр Фужиан мужийн Шиамен хотод байрлалтай АНУ, Канад, Герман, Испани, Хонг Конг зэрэг дэлхийн 6 оронд салбартай, 134 оронд лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлж буй Мотик компанитай танилцаж, БНХАУ-ын үндэсний болон олон улсын оношилгооны платформыг ашиглан Монгол улсад оношлогдох боломжгүй тохиолдолд зөвлөгөө авах талаар ярилцлаа. Мөн эмгэг судлалын оношилгооны урвалж бодис тэр дундаа иммуногистохими, FISH шинжилгээний оношлууруудын томоохон үйлдвэрлэгч Фужиан аймгийн Шиамен хотын Xiamen Talent Biomedical Technology компанитай уулзалт хийлээ.
Уг уулзалтыг зохион байгуулсан Бээжингийн хавдрын эмнэлгийн ӨМӨЗО-ы салбар эмнэлгийн орлогч дарга Ли Зонг Ву, гадаад харилцааны хариуцлагатан Бөхцэцэг нарт талархсанаа илэрхийлье.