СУРГАЛТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДСАН ТӨВИЙН ЭМЧ, ЛАБОРАТОРИЙН ТЕХНИКЧ НАРТ ТӨГСӨЛТИЙН ҮНЭМЛЭХ, ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА

A- A A+
СУРГАЛТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДСАН ТӨВИЙН ЭМЧ, ЛАБОРАТОРИЙН ТЕХНИКЧ НАРТ ТӨГСӨЛТИЙН ҮНЭМЛЭХ, ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА

Эмгэг Судлалын Үндэсний Төвийн анатомийн эмгэг судлаач эмч нарын "Мэдрэлийн эрхтэн тогтолцооны эмгэг судлал" 1 сарын мэргэшил дээшлүүлэх сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

Тус сургалт нь төв мэдрэлийн эрхтэн тогтолцооны хавдрын хистологи, иммунохистохими, электрон микроскопын өөрчлөлтүүдийг молекул паталогийн түвшинд биомаркеруудын тусламжтайгаар таньж, мэргэжлийн өндөр түвшинд ялган оношлох мэдлэг, чадвар эзэмшүүлэх зорилгын хүрээнд зохион байгуулагддаг бөгөөд энэ удаагийн сургалтад Эмгэг Судлалын Үндэсний Төвийн 8 эмч хамрагдаж, төгсөлтийн гэрчилгээгээ гардан авлаа.

Мөн, улсын хэмжээнд эмгэг судлалын тусламж үйлчилгээ үзүүлэх хүний нөөцийг нэмэгдүүлэх, бэлтгэх зорилгоор Эмгэг Судлалын Үндэсний Төвийн "Эд судлалын лабораторийн техникч" төрөлжсөн мэргэшлийн ээлжит сургалт зохион байгуулагдаж, тус төвийн лабораторийн техникч нар амжилттай төгсөж, мэргэшлийн үнэмлэхээ гардан авлаа.

Дээрх сургалтууд нь эмгэг судлалын салбарт мэргэшсэн мэргэжилтнүүдийг бэлтгэх, хүний нөөцийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн чухал алхам боллоо. Мэргэшлийн үнэмлэх, гэрчилгээ гардан авсан төвийн эмч, лабораторийн техникч нартаа баяр хүргэе.