Эмгэг судлалын үндэсний төв, Шинжлэх Ухааны Академийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэнтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд хүн амын дунд зонхилон тохиолдох мэдрэлийн эмгэг, тэр дундаа тархины хорт хавдрын оношилгоо, эмчилгээг нотолгоонд суурилсан шинжлэх ухааны техник аргачлалаар судлах, эрдэм шинжилгээний төсөл, сургалт, семинар зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг хамтран хийж гүйцэтгэх боломжтой юм.
Хамтын ажиллагаанд талархал илэрхийлье.
Сургалт Судалгаа Эрдэм Шинжилгээ Гадаад Харилцааны Алба
2025.02.17