Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах төрөлжсөн мэргэшлийн сургалтын бүртгэл эхэллээ

A- A A+
Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах төрөлжсөн мэргэшлийн сургалтын бүртгэл эхэллээ

Эмгэг судлалын үндэсний төв нь Анатомийн эмгэг судлаач эмчийн төрөлжсөн мэргэшлийн чиглэлүүд болох “Эсийн эмгэг судлал”, “Хүүхдийн эмгэг судлал”-ын тус бүр 6 сарын сургалт, Лабораторийн техникч нарын “Эд судлалын техникч”-ийн 3 сарын төрөлжсөн сургалтууддаа элсэлт авч эхэллээ.

Бүртгэх хугацаа: 2025 оны 03 дугаар сарын 12-21  

Сургалт эхлэх хугацаа: 2025 оны оны 04 дүгээр сарын 01-ний өдөр эхэлнэ.

Эсийн эмгэг судлал”, “Хүүхдийн эмгэг судлал” төрөлжсөн мэргэшлээр элсэгчдэд тавигдах шаардлага:

  1. Үндсэн мэргэшлийн үнэмлэхтэй байх (зөвхөн их эмч)
  2. “Анатомийн эмгэг судлал” үндсэн мэргэшлийн сургалтаар эзэмшсэн мэргэжлээрээ нэг буюу түүнээс дээш жил ажилласан байх;
  3. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх 5 жилийн зөвшөөрөлтэй байх;
  4. Анагаах ухаан, эрүүл мэндийн бусад чиглэлээр мэргэшүүлэх болон магистр, докторын сургалтад давхар элсээгүй байх.

 “Эд судлалын техникч” төрөлжсөн мэргэшлээр элсэгчдэд тавигдах шаардлага:

  1. Эрүүл мэнд, анагаах ухааны чиглэлээр магадлан итгэмжлэгдсэн анагаах ухааны боловсрол олгох сургуулийг бакалаврын дипломтой төгссөн байх;
  2. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх;
  3. Анагаах ухаан, эрүүл мэндийн бусад чиглэлээр мэргэшүүлэх болон магистр, докторын сургалтад давхар элсээгүй байх;

Бүртгүүлэх заавар: 

  • Эрүүл мэндийн ажилтан нь https://hr.hdc.gov.mn нэгдсэн бүртгэлийн санд өөрийн регистрийн дугаар, нууц үгээр нэвтрэн орж, “Зарлал” цэсээс “Сургалтын зар”-ыг сонгож, “Сургалтын төрөл сонгох” цонхноос “Төрөлжсөн сургалт”-ыг сонгож, өөрт харагдах зарлагдсан сургалтуудаас зөвхөн нэг сургалтад бүртгүүлэх хүсэлт илгээнэ.
  • Миний мэдээлэл хэсэгт ерөнхий мэдээлэл, мэргэжил, ажлын туршлагыг бүрэн оруулах шаардлагатай /Миний мэдээллийг бүрэн оруулаагүй тохиолдолд сургалтын зар харагдахгүй болно/.

Төрөлжсөн мэргэшлийн чиглэл

Тухайн төрөлжсөн мэргэшлээр сурах боломжтой мэргэжил/ мэргэшил

Хугацаа

Багц цаг

Сургалт эрхлэх байгууллага

Нэг. Анатомийн эмгэг судлал

1.

Эсийн эмгэг судлал

Анатомийн эмгэг судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

6 сар

24

ЭСҮТ

2.

Хүүхдийн эмгэг судлал

Анатомийн эмгэг судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

6 сар

24

ЭСҮТ

Хоёр. Лабораторийн техникчийн сургалт

1.

Эд судлал

Лабораторийн техникч/лаборант

3 сар

12

ЭСҮТ