Эмгэг судлалын үндэсний төв “Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг судлал”, "Мэдрэлийн эрхтэн тогтолцооны эмгэг судлал" 1 сарын мэргэжил дээшлүүлэх сургалтууддаа элсэлт авч эхэллээ.

A- A A+
Эмгэг судлалын үндэсний төв “Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг судлал”,

Сургалтын бүртгэлийг ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ-ийн сайтаар дамжуулан хийнэ үү.

Бүртгэх хугацаа: 2025 оны 03 дугаар сарын 22-28

Сургалт эхлэх хугацаа: 2025 оны 04 дүгээр сарын 07

ТӨГСӨЛТИЙН ДАРААХ МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ

Бүртгэх хугацаа: 2025 оны 03 дугаар сарын 22-28

Бүртгүүлэх заавар:

-Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн сан http://hr.hdc.gov.mn/ цахим хаягаар сургалтад бүртгүүлэх хүсэлт хүлээн авна.

-Эрүүл мэндийн ажилтан нь http://hr.hdc.gov.mn/ нэгдсэн бүртгэлийн санд өөрийн регистрийн дугаар, нууц үгээр нэвтрэн орж, “Зарлал” цэснээс “Сургалтын зар”-ыг сонгож, “Сургалтын төрөл сонгох” цонхноос “Дээшлүүлэх сургалт”-ыг сонгож, өөрт харагдах зарлагдсан сургалтуудаас зөвхөн нэг сургалтад бүртгүүлэх хүсэлт илгээнэ.

-Бүртгэл дууссаны дараа 2025 оны 03 дугаар сарын 28-аас 04 дүгээр сарын 04-ний хооронд эрүүл мэндийн ажилтны http://hdc.gov.mn/ нэгдсэн бүртгэлийн сангийн “Илгээмж” хэсгээр хариу хүргүүлнэ.

Сургалтад бүртгүүлэхдээ сургалтын "ТӨЛБӨРИЙН ХЭЛБЭР" хэсгийг нягталж,

 Улсын

 Хувийн

 Төсөл, хөтөлбөр сонголтуудаас ЗӨВ СОНГОЖ бүртгүүлэхийг анхаарна уу.

Тавигдах шаардлага:

1.Тухайн мэргэжлийн диплом эсхүл мэргэшлийн үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичигтэй байх;

2.Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтөй байх /мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардагдах мэргэжилд хамаарна/

Сургалт эхлэх хугацаа: 2025 оны 04 дүгээр сарын 07

Дэлгэрэнгүй мэдээллийг төвийн цахим хуудаснаас https://hdc.gov.mn/post/1643/ авна уу.