ТӨВИЙН ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ӨГЛӨӨНИЙ СУРГАЛТ

A- A A+
ТӨВИЙН ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ӨГЛӨӨНИЙ СУРГАЛТ

Эмгэг судлалын үндэсний төв Олон улсын эмч нарын өдрийг тохиолдуулан 2025 оны 3-р сарын 26-ны өдөр нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд “Өглөөний сургалт”-аар Полиси төвийн лектор Г.Эрдэнэгэрэл “Аз жаргалтай ажлын байр” сэдвийн хүрээнд байгууллагын хамтын ажиллагаа, соёл, хандлагыг сайжруулах арга замуудыг таниулж, шинэ мэдлэг  мэдээллээр бидний оюуныг цэнэглэлээ.

Хамтын ажиллагааг сайжруулах шилдэг арга замууд:

  • Идэвхтэй харилцаа: Нээлттэй, ойлгомжтой харилц
  • Харилцан хүндлэл: Багийн гишүүдийн үзэл бодлыг сонс
  • Зорилгоо нэгтгэх: Нэгдсэн зорилготой ажиллах нь багийн амжилтын түлхүүр
  • Идэвхтэй оролц: Бүгдэд хөгжих, санаачилга гаргах боломжийг олго

Сургалт, судалгаа, эрдэм Шинжилгээ, гадаад харилцааны алба

2025.03.26