"Дэлхийн эмч нарын өдөр"-ийг тохиолдуулан "Эмчээ сонсъё" арга хэмжээний хүрээнд 2025 оны 03 сарын 27-ны өдөр Эмгэг судлалын үндэсний төвийн нийт 12 эмгэг судлаач эмч, цахимаар нийслэл, орон нутгийн 11 эмгэг судлаач эмч оролцсон цахим уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Цахим уулзалт хэлэлцүүлгээр хууль эрх зүйн орчин, хүний нөөц, тоног төхөөрөмж, дэд бүтэц, цахим шилжилт, санхүүжилт, иргэдэд үйлчлэх хүртээмж гэсэн сэдвийн хүрээнд тулгамдаж буй асуудлыг хөндөн ярилцаж, байгууллага дотооддоо шийдвэрлэх боломжийг судлах, цаашлаад Эрүүл мэндийн яаманд уламжлан шийдвэрлүүлэхээр харилцан санал солилцлоо.
Нийт тангараг өргөсөн эмч нартаа "Дэлхийн эмч нарын өдөр"-ийн мэнд дэвшүүлье.
Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний алба
2025.03.27