Эмгэг судлалын үндэсний төв 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Удирдах ажилтны зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнд тус төвийн удирдлагын баг, албаны дарга, тасгийн эрхлэгч нар оролцов.
Сургалт, зөвлөгөөнийг “Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл”-ийн захирал Б.Амарсанаа удирдан явуулж, байгууллагын 2025-2028 оны стратеги төлөвлөгөөг оновчтой, бодит үр дүнд хүрэхүйц байдлаар боловсруулах үүднээс удирдах ажилтнуудад зориулан онолын суурь мэдлэг олгож, олон улсын шилдэг туршлага, Монгол Улсын эрүүл мэндийн салбарын бодлого, чиглэлд нийцүүлэн төлөвлөлт хийх аргачлалын талаарх мэдлэг, ур чадвараа дээшлүүлэв.
Сургалтын үр дүнд Эмгэг судлалын үндэсний төвийн удирдлагын зөвлөлийн хамт олон 2025-2028 оны стратеги төлөвлөгөөг оновчтой, хэрэгжих боломжтой, байгууллагын алсын хараа, эрхэм зорилготой нийцүүлэн боловсруулах сууриа тавьж чадлаа.