“Олон улсын сувилагчдын өдөр”-ийг угтсан нэг сарын аян хүрээнд “Эмгэг судлалын тусламж үйлчилгээ” сэдэвт өдөрлөгийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр лавлагаа лабораториос зохион байгууллаа.
Уг арга хэмжээний хүрээнд:
- Лавлагаа лабораторийн үйл ажиллагааг сурталчлах зорилгоор “Сорьц тээвэрлэх, хүлээн авах үеийн зөвлөмж”-ийг сорьц тээвэрлэн авчирдаг харилцагч эмнэлгийн байгууллагын сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд, үйлчлүүлэгч нарт тайлбарлан таниулсан.
- Төвийн нийт ажилтнуудад лабораторийн шинжилгээний үе шат бүрийг танилцуулан, эдээс зүслэг бэлтгэх, үндсэн будгийн ажилбарын гардан үйлдэл хийж, орчин үеийн дэвшилтэт технологи, шинжилгээний аргачлалтай танилцах нээлттэй боломж олгов.
- Арга хэмжээд оролцсон төвийн ажилтнууд, резидент эмч нар гардан үйлдэл гүйцэтгэн, лабораторийн техникч нарын ажилтай танилцсанаар эмгэг судлалын тусламж үйлчилгээний өндөр ур чадвар шаардсан, нарийн нягт уялдаа холбоотой ажил мэргэжлийг ойлгох, цаашилбал лабораторийн нөхцөлд гарч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, био-аюулгүй ажиллагааны зааврыг чанд мөрдөх, байгууллагын цөм болсон эмгэг судлалын лабораторийн үйл ажиллагааг бусдад таниулж түгээсэн арга хэмжээ болж өндөрлөлөө.