Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн нэг сарын аяны хүрээнд, олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр лабораторид амьд сорьц тээвэрлэн авчрах үеийн заавар, шалгуур үзүүлэлт, MNS 7015:2023 стандарт, Эрүүл мэндийн сайдын А/447 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах, мэдлэг ур чадвар олгох танхимын сургалтыг зохион байгууллаа.
Мөн химийн хорт болон аюултай бодис хадгалах, ашиглах, устгах үед баримтлах хөдөлмөрийн аюулгүй байдлын заавар, түүнтэй холбоотой мөрдөгдөх Монгол улсын хууль, журмыг танилцуулах ажлын байрны сургалтыг лабораторийн техникчдийн дунд хийсэн бөгөөд лабораторийн нөхцөлд ажилтнууд өөрийгөө болон бусдыг аюулаас хамгаалах, эрсдэлээс сэргийлэн хөдөлмөр эрүүл ахуйн аюулгүй байдлыг ханган, ажиллахад үр дүнтэй сургалт боллоо.