Зорилго
Эмгэг судлалын тусламж, үйлчилгээнд мэс заслын амьд сорьцыг бэлтгэх, онош дүгнэлт өгөх үйл явцын чанарыг сайжруулахад оршино.
Зорилт
- Мэс заслын амьд сорьцыг эмгэг судлалын түгээмэл үйлдлийн стандартын дагуу бэлтгэх
- Онош дүгнэлтийг олон улсын ангиллын дагуу тавих
Эрүүл мэндийн яамны Эмгэг Судлалын Мэргэжлийн Салбар Зөвлөлөөр хэлэлцүүлж, санал зөвлөмж аван цааш санал хүсэлтээ хүргүүлэн ажиллаж байна
Практик ач холбогдол
- Мэс заслын амьд сорьцыг эмгэг судлалын түгээмэл үйлдлийн стандартын дагуу бэлтгэж, эдийг будсан бэхний тайлбар, кассет дугаарлалтын тайлбар, түүний түлхүүрийг загварчлан үйл ажиллагаанд нэвтрүүлснээр тусламж үйлчилгээний чанар сайжирна.
Мэс заслын ажиллаврын нэршил, авагдсан эд, эрхтэнд илэрсэн өөрчлөлт, түүний бүтэц, хэмжээ, мэс заслын ирмэгүүдийн байдал, бусад өөрчлөлтийг үнэлснээр эмгэг судлалын онош дүгнэлтийг олон улсын ангиллын дагуу хэлбэржүүлэн бичих нь эмчилгээг зөв сонгоход практик ач холбогдолтой.
ЭМГЭГ СУДЛАЛЫН ТУСЛАМЖ,
ҮЙЛЧИЛЛГЭЭНИЙ АЛБА
2025.05.07