“ЭРДЭНИЙН ЧАГНУУР-2025” -ЫН ЭЗЭН БОЛЛОО
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулдаг Эрүүл мэндийн салбарын шилдэг сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтэн шалгаруула “Эрдэнийн чагнуур” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулагдлаа.
Сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтнүүдийг алдаршуулах энэхүү арга хэмжээ нь 2 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус арга хэмжээнд 13 номинацид 90 гаруй сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтнүүд нэр дэвшин өрсөлдлөө.
Эмнэлгийн бусад мэргэжилтэн “ЛАБОРАТОРИЙН ТЕХНОЛОГИ” төрөлд Эмгэг судлалын үндэсний төвийн насанд хүрэгчдийн тасгийн ахлах лаборант, тэргүүлэх зэрэгтэй С.Анхтуяа “Эрдэнийн чагнуур”-ын эзэн боллоо.
Цаашдын ажил, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.