Эмгэг судлалын тусламж үйлчилгээг сайжруулах зорилтын хүрээнд төвийн анатомийн эмч нарын дунд "Эмгэг судлалын хэлэлцүүлэг" зохион байгууллаа. Эмч нар өөрт тохиолдсон төвөгтэй, ховор, ур чадвар шаардсан тохиолдлуудыг танилцуулах бөгөөд энэ удаад мэс заслын амьд сорьцын шинжилгээнд "Уушгины төвийн байрлалтай булчирхайлаг-хавтгай эсийн карциномыг pT1aNxMx үе шаттай буюу 1.2х0.8х0.8 см хэмжээтэй хавдрыг оношилсон" тохиолдлыг танилцуулан, хэлэлцүүлэг хийв.
Ингэснээр бусад эмч нарт мэдлэг мэдээлэл олгох, туршлагаа хуваалцахаас гадна, эмгэг судлалын тусламж, үйлчилгээг чанартай үзүүлэхэд чухал ач холбогдолтой.
ТҮА