Эмгэг судлалын үндэсний төв MNS ISO 9001:2016 стандартын давтан баталгаажуулалтад амжилттай хамрагдаж, гэрчилгээ гардаж авлаа

A- A A+
Эмгэг судлалын үндэсний төв MNS ISO 9001:2016 стандартын давтан баталгаажуулалтад амжилттай хамрагдаж, гэрчилгээ гардаж авлаа

Эмгэг судлалын үндэсний төв нь 2022 оноос эхлэн олон улсын MNS ISO 9001:2016 “Чанарын менежментийн тогтолцоо” стандартын шаардлагыг үйл ажиллагаандаа үе шаттайгаар нэвтрүүлж, тогтвортой хэрэгжүүлсээр ирсэн.

Энэхүү стандартын давтан баталгаажуулалтын шалгуурыг амжилттай хангаж, 2025 оны 5 сарын 19-ний өдөр олон улсын итгэмжлэгдсэн “SFCS” ХХК-аас гэрчилгээгээ гардан авлаа.

Баталгаажуулалтын арга хэмжээнд SFCS компанийн гүйцэтгэх захирал Б.Өнөржаргал, Эмгэг судлалын үндэсний төвийн захирал Б.Ганзориг, мөн Чанарын удирдлагын хорооны гишүүд оролцлоо.

Тус төв нь чанарын менежментийн тогтолцооны хүрээнд сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 3 удаагийн хөндлөнгийн аудитад амжилттай хамрагдаж, оношилгоо, шинжилгээний бүхий л үйл явцдаа стандартын шаардлагыг бүрэн хэрэгжүүлснээр олон улсын түвшинд чанар, аюулгүй байдал, тогтвортой байдлаа хүлээн зөвшөөрүүлсэн байгууллага болсон.

Ийнхүү Эмгэг судлалын үндэсний төв Олон улсын баталгаажуулалтын байгууллага болох IAF (International Accreditation Forum)-д албан ёсоор бүртгэгдэж, Монгол Улсад эмгэг судлалын чиглэлээр MNS ISO 9001:2016 стандартыг хэрэгжүүлсэн, итгэмжлэгдсэн тусгай мэргэжлийн байгууллага болохоо дахин нотоллоо.