Эмгэг Судлалын Үндэсний Төвөөс зохион байгуулагддаг “Эмгэг судлалын туслах ажилтан”-ы мэргэжил олгох сургалтад Өмнөговь аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн захиалгаар Л.Дэжидмаа, Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн захиалгаар А.Батчулуун нар амжилттай хамрагдаж, мэргэжлийн үнэмлэхээ гардан авлаа.
Сургалтыг тус төвийн Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний албаны анатомийн эмгэг судлаач эмч Б.Энхчулуун, эмгэг судлалын туслах ажилтан З.Чинбаатар нар удирдан явууллаа.
Төгсөгч нартаа ажлын амжилт хүсье!
Сургалт, Судалгаа, Эрдэм Шинжилгээ, Гадаад Харилцааны Алба
2025.05.23