ЭМГЭГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХАВРЫН ТАРИАЛАЛТАД ОРОЛЦЛОО

A- A A+
ЭМГЭГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ  ХАВРЫН ТАРИАЛАЛТАД ОРОЛЦЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 58 дугаар зарлигийн дагуу “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж, арчлан хамгаалж, ургуулснаар ойн санг 9.0%-д хүргэж, цөлжилт, газрын доройтлыг бууруулан, хүлэмжийн хийн шингээлт, усны нөөцийг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, ногоон хөгжлийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилготой жил бүр зохион байгуулагддаг билээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр эрүүл мэндийн салбарын 300 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд гурван төрлийн мод тарилаа.

  Эмгэг судлалын төвийн төлөөлөл “Олон Улсын эко цэцэрлэгт хүрээлэн”-ийн төслийн талбайд агч мод тарьж, усалгаа хийн 2025 оны хаврын тариалалтад  оролцлоо.

2025.06.02