ЭМГЭГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЭМЧ НАР БЭЭЖИНГИЙН ИХ СУРГУУЛИЙН ХАВДРЫН ЭМНЭЛЭГ (PKUCH)-ИЙН “БҮС БА ЗАМ” ОЛОН УЛСЫН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦЛОО

A- A A+
ЭМГЭГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЭМЧ НАР  БЭЭЖИНГИЙН ИХ СУРГУУЛИЙН ХАВДРЫН ЭМНЭЛЭГ (PKUCH)-ИЙН  “БҮС БА ЗАМ” ОЛОН УЛСЫН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРТ  ОРОЛЦЛОО

Эмгэг судлалын үндэсний төвийн Хүүхдийн эмгэг судлалын тасгийн анатомийн эмгэг судлаач эмч С.Мөнгөнцэцэг,  Эмгэг судлалын лавлагаа лабораторийн технологич Г.Ариун-Үйлс нар  Бээжингийн их сургуулийн хавдрын эмнэлэг (PKUCH) Монголын хавдар судлалын залуу авьяастнуудад зориулсан “Бүс ба Зам” олон улсын солилцооны хөтөлбөрт 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 06 дугаар сарын 01-ний өдрүүдэд оролцлоо.

Тус хөтөлбөрт Монгол Улсаас дөрвөн эрүүл мэндийн байгууллагын 8 эмч, судлаачдын  баг бүрэлдэхүүнтэй  явсан бөгөөд Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвөөс 2, Эмгэг Судлалын Үндэсний Төвөөс 2, Хавдар Судлалын Үндэсний Төвөөс 3, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулиас 1 хүн тус тус хамрагдлаа.

Хөтөлбөрийн хүрээнд эмч нар хавдрын эмгэг судлалын чиглэлээр шинэлэг оношилгоо, эмчилгээний арга зүй, эмчилгээ, үйлчилгээний менежмент, Олон Улсын хамтын ажиллагааны загваруудтай танилцаж, эмнэлгийн анатомийн эмгэг судлалын лабораторийн үйл ажиллагаа, дижитал цахим технологийн хэрэгжилтийн талаар туршлага судалж, хуримтлууллаа.