“ЭМГЭГ СУДЛАЛ БА ЛАБОРАТОРИЙН ШИНЖЛЭХ УХААН-2025”

A- A A+
“ЭМГЭГ СУДЛАЛ БА ЛАБОРАТОРИЙН ШИНЖЛЭХ УХААН-2025”

              Эмгэг Судлалын Үндэсний Төвөөс сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн баярыг тохиолдуулан эд, эсийн лабораторийн техникч, лабораторийн технологич нарын судалгаа шинжилгээний ажлыг өргөжүүлэх, идэвхжүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний ээлжит бага хурлыг “Эмгэг судлал ба лабораторийн шинжлэх ухаан-2025” уриан дор амжилттай зохион байгууллаа.

               Илтгэлийн тэргүүн байранд С.Анхтуяа нарын “Эдийн микроаррэй аргын зардал үр ашгийн тооцоог судалсан дүн”, дэд байранд Х.Батмөнх нарын “Эмгэг судлалын лабораторийн мэргэжилтнүүдийн ажлын ачааллыг үнэлсэн нь”, гутгаар байранд Э.Өлзийжаргал нарын “Биобэлдмэлийн үйлдвэрлэлийн үндсэн түүхий эдэд хийгдсэн чанарын хяналтын шинжилгээний дүнгээс” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа.

               Хуралд шүүгчээр ажиллаж үнэтэй зөвлөгөө өгсөн эрхэм шүүгч нар, идэвхтэй оролцсон төвийн болон орон нутгийн лабораторийн мэргэжилтнүүд, шилдгээр шалгарсан нийт оюунлаг судлаачид, судалгааны багийнханд баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

2025 оны 05 дугаар сарын 30

Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба