Эмгэг судлалын үндэсний төв тусламж, үйлчилгээндээ цахим бүртгэлийн тогтолцоог нэвтрүүлэх зорилтын хүрээнд “Гүрэн Софт” ХХК-ийн I-Hospital программыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.
“Гүрэн Софт” ХХК-ийн удирдлага болон программ хангамжийн ажилтнууд удирдан “I-Hospital программын хэрэглэгчийн А талыг бөглөх” сэдвийн хүрээнд ЭСҮТ-тэй гэрээтэй ажилладаг харилцагч эрүүл мэндийн байгууллагуудад сургалт зохион байгууллаа. Сургалтыг танхимаар 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төвийн хурлын зааланд, цахимаар 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрүүдэд танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулж харилцагч эрүүл мэндийн байгууллагуудаа мэдээ мэдээлэлээр ханган ажиллаа.
Танхимийн сургалтад 11 эрүүл мэндийн байгууллагын 15 эмч төлөөлөгч, сүлжээний инженер мөн цахим сургалтад 7 эрүүл мэндийн байгууллагын 10 эмч төлөөлөгч, сүлжээний инженер хамрагдан нийт 17 эмнэлэг 23 эмч төлөөлөгч, сүлжээний инженер эмч төлөөлөгч хамрагдсан.