Монголын Гастроэнтерологийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг: Монголын бүх гастроэнтерологич эмч болон олон эмч мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг шинэ шатанд хүргэх зорилготой “DIGESTIVE DISEASE WEEK – 2025” хуралд Ходоод гэдэсний дурангийн эмч мэргэжилтний нийгэмлэг, Монголын нейрогастроэнтерологийн нийгэмлэг, Гэдэсний эмгэг судлалын монголын нийгэмлэг, Монголын Элэгний Эмч нарын Нийгэмлэгийн төлөөллөөс гадна БНСУ, Япон, Австрали, АНУ, Францын нэр хүндтэй профессор, судлаачид оролцож шинэлэг судалгааны үр дүн, эмчилгээний шилдэг туршлагаа хуваалцлаа.
Тус хурлын 2025 оны 06 сарын 14-нд зохион байгуулагдсан
"Хүүхдийн гастроэнтерологи, Хоол боловсруулах замын хөдөлгөөний эмгэгүүд, Хоол боловсруулах замын дурангийн оношлогоо эмчилгээ, Судлаачдын эрдэм шинжилгээний хурал" -д ЭСҮТ-н НХЭСТ-ийн эрхлэгч: АУ-ны доктор, ахлаг зэргийн эмгэг судлаач эмч О.Энхээ, ХЭСТ-ийн эмгэг судлаач эмч П.Ганцэцэг нарын “Бүдүүн гэдэсний ганглионевромыг эдийн шинжилгээгээр оношилсон ховор тохиолдол” хэлэлцүүлж тэргүүн байр эзэлж амжилттай оролцлоо.
Нийт оролцсон эрдэмтэн судлаач, багш профессор нартаа дахин баяр хүргэе.