“ЭМНЭЛЗҮЙ, ЭМГЭГ СУДЛАЛЫН ОНОШ ТҮҮНИЙ ХЭЛБЭРЖИЛТ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“ЭМНЭЛЗҮЙ, ЭМГЭГ СУДЛАЛЫН ОНОШ ТҮҮНИЙ ХЭЛБЭРЖИЛТ”  СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дорнод аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн хүсэлтээр анхан ба лавлагаа шатлалын эмнэлэгт ажиллаж буй эмнэлзүйн эмч нарт онош тавилттай холбоотой хууль эрхзүйн орчин, оношны хэлбэржилт ба ӨОУА-10-ын дагуу кодлох талаар мэдлэг олгох, “Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний түгээмэл үйлдэл MNS 7015:2023” стандартын дагуу ЭСҮТ-ийн Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний албаны Б.Гомбын нэрэмжит Хүүхдийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч, ахлах зэргийн анатомийн эмгэг судлаач эмч Л.Басхүү “Эмнэлзүй, эмгэг судлалын онош түүний хэлбэржилт” сэдэвт  сургалтыг 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Тус сургалтад Дорнод аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн 18-н эмч, мэргэжилтэн хамрагдаж мэдээлэл солилцон, сонирхсон асуултдаа хариулт авлаа.