Ээлжит "Pathology board" зохион байгуулав

A- A A+
Ээлжит

Эмгэг судлалын тусламж үйлчилгээг сайжруулах зорилтын хүрээнд төвийн анатомийн эмч нарын дунд ээлжит "Эмгэг судлалын хэлэлцүүлэг" зохион байгуулав. Эмч нар өөрт тохиолдсон төвөгтэй, ховор, ур чадвар шаардсан тохиолдлуудыг танилцуулах бөгөөд энэ удаад мэс заслын  амьд сорьцын шинжилгээнд "Бүсэлхийн нугасанд ялгаралгүй дугуй цайвар эсийн сарком / юнгийн сарком төст хавдрыг иммуногистохимийн шинжилгээгээр баталсан" тохиолдлыг танилцуулан, хэлэлцүүлэг хийв.

Ингэснээр бусад эмч нарт мэдлэг мэдээлэл олгох, туршлагаа хуваалцахаас гадна, эмгэг судлалын тусламж, үйлчилгээг чанартай үзүүлэхэд чухал ач холбогдолтой.

Эмгэг Судлалын Тусламж, Үйлчилгээний Алба