“ЭМГЭГ СУДЛАЛЫН ТУСЛАХ АЖИЛТНЫ ОНОЛЫН СУРГАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“ЭМГЭГ СУДЛАЛЫН ТУСЛАХ АЖИЛТНЫ ОНОЛЫН СУРГАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Эрүүл мэндийн салбарын ажилтны өдрийг угтаж эмгэг судлалын туслах ажилтны мэргэжил дээшлүүлэх давтан сургалтыг 2025 оны 06 дугаар сарын 21-ны өдөр анх удаагаа амжилттай зохион байгууллаа.

Энэхүү сургалт нь мэргэжлийн ур чадварыг бататгах, алдаа зөрчлийг бууруулах, аюулгүй, ёс зүйтэй ажлын орчныг бүрдүүлэхэд чиглэгдсэн ба эмгэг судлалын туслах ажилтан нь халдварын эрсдэл өндөртэй нөхцөлд ажилладаг тул аюулгүй ажиллагаа болон хамгаалах хэрэгслийн зөв хэрэглээ, олон улсын шинэчлэгдсэн удирдамж, протоколыг сэргээн сануулахад оршив.

Сургалтыг ЭСҮТ-ийн Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний албаны Б.Гомбын нэрэмжит Хүүхдийн эмгэг судлалын тасгийн, анатомийн эмгэг судлаач эмч Б.Энхчулуун удирдаж, Анатомийн эмгэг судлаач эмч Н.Батдорж, Хүний нөөцийн менежер Х.Оюун нар “Эмгэг судлалын шинжилгээний үед анхаарах зүйлс, баримтлах зарчим”, “Хөдөлмөр аюулгүй ажиллагаа, халдвар хамгаалал”, “Хөдөлмөрийн хуулийн холбогдох заалт, хөдөлмөр эрхлэлтийн талаар” сэдвүүдийн хүрээнд семинар орлоо.

Тус сургалтад орон нутаг болон Улаанбаатар хотын нийт 21 эрүүл мэндийн байгууллагын 25 Эмгэг судлалын туслах ажилтан хамрагдаж, мэдээлэл солилцон, тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцүүлэг хийв.

 

2025.06.23