Эмгэг Судлалын Үндэсний Төв болон БНСУ-ын Улсан Их Сургуулийн Эмнэлэг хамтын ажиллагааны санамж бичиг зурсан билээ. Уг хамтын ажиллагааны хүрээнд тус эмнэлгийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч АУ-ы доктор, профессор Чой Хей Жон 2025 оны 6 сарын 02-оос 6 сарын 27-ны хооронд Эмгэг Судлалын Үндэсний Төвд ажиллалаа.
Ажиллах хугацаандаа эмэгтэйчүүд, хөх, хоол боловсруулах эртэн тогтолцооны эмгэг судлалын эдийн шинжилгээний оношилгоонд зөвлөгөө өгч мөн эмч, мэргэжилтнүүдийн чадварыг нэмэгдүүлэх, мэргэшүүлэх сургалт, лекцүүдийг орлоо.
Өөрийн үнэтэй цаг хугацаагаа бидэнд зориулж, туршлагаа хуваалцсан Чой Хей Жон профессорт Эмгэг Судлалын Үндэсний Төвийн нэрийн өмнөөс талархал илэрхийлж цаашдын ажил үйлсэд амжилт хүсье.