ЭМГЭГ СУДЛАЛ – ЭРДЭМ СУДЛАЛ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ, МОНГОЛ-ГЕРМАНЫ ЭМГЭГ СУДЛАЛЫН ОЛОН УЛСЫН СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА

A- A A+
ЭМГЭГ СУДЛАЛ – ЭРДЭМ СУДЛАЛ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ, МОНГОЛ-ГЕРМАНЫ ЭМГЭГ СУДЛАЛЫН ОЛОН УЛСЫН СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА

Эмгэг судлалын салбарын хөгжил, дэвшлийг олон нийтэд таниулах, шинжлэх ухааны суурь мэдлэгийг гүнзгийрүүлэх, эмч мэргэжилтнүүдийн ур чадварыг сайжруулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зорилгоор “Эмгэг судлал - Эрдэм судлал 2025” эрдэм шинжилгээний хурал, “Anatomical Pathology Vision-2025” олон улсын сургалтыг  “Эмгэг Судлалын Үндэсний Төв”, АШУҮИС-ийн Био-Анагаахын Сургуулийн Эмгэг судлал, Шүүх эмнэлгийн тэнхим, Монголын Эмгэг Эд, Эс Судлалын Нийгэмлэг, Олон Улсын Эмгэг Судлалын Академийн Монгол дахь салбар нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж байна.

  • Хугацаа: 2025 оны 07 дугаар сарын 01–03-ны өдрүүдэд
  • Байршил: АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн 111-р танхимд зохион байгуулагдана.
  • Сургалтыг Герман улсын туршлагатай профессор, эмгэг судлалын тэргүүлэх мэргэжилтнүүд удирдан явуулна.

Тус хурал, сургалтаар эмгэг судлалын шинжилгээний орчин үеийн аргачлал, дэвшилтэт технологи, судалгааны чиг хандлагын талаарх мэдээллийг хуваалцах, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн туршлагыг Монгол Улсад нутагшуулах, эмгэг судлал болон эмнэл зүйн салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх юм.