“ЭМГЭГ СУДЛАЛ – ЭРДЭМ СУДЛАЛ 2025” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

A- A A+
“ЭМГЭГ СУДЛАЛ – ЭРДЭМ СУДЛАЛ 2025” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Эмгэг Судлалын Үндэсний Төвөөс уламжлал болгон зохион байгуулдаг “ЭМГЭГ СУДЛАЛ-ЭРДЭМ СУДЛАЛ” эрдэм шинжилгээний хурал 2025 оны 07 сарын 01-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. “ЭМГЭГ СУДЛАЛ-ЭРДЭМ СУДЛАЛ” эрдэм шинжилгээний хуралд нийт 10 өгүүлэл, 16 эмнэлзүй-эмгэг судлалын ховор тохиолдол ирж, Монголын Эмгэг Судлал сэтгүүлд нийтлэгдлээ. Ирсэн бүтээлүүдээс 6 өгүүлэл, 3 ховор тохиолдлыг аман илтгэлд хэлэлцүүлж, шилдэг судалгааны өгүүлэл болон шилдэг ховор тохиолдлыг шалгарууллаа.

Судалгааны өгүүлэл төрөлд:

  • “ТЭРГҮҮН” байранд судлаач Г.Пүрэвсүрэн нарын “ХҮҮХДИЙН ТАРХИНЫ ГОЛЫН БҮРДЛИЙН ГЛИОМА ХАВДРЫН МОЛЕКУЛ ЭМГЭГ БҮТЦИЙН ОНОШИЛГООНЫ АСУУДАЛД” сэдэвт судалгааны өгүүлэл
  • “ДЭД” байранд судлаач Д.Болортуяа нарын “БҮДҮҮН ГЭДЭСНИЙ УРГАЦГИЙН ЭМГЭГ СУДЛАЛЫН ОНЦЛОГИЙГ БАЙРЛАЛ, НАС, ХҮЙСТЭЙ ХАРЬЦУУЛСАН ДҮН” сэдэвт судалгааны өгүүлэл
  • “ГУТГААР” байранд судлаач О.Болд-Эрдэнэ нарын “ХОДООДНЫ АМЬД СОРЬЦОД ХЕЛИКОБАКТЕР ПИЛОРИЙН ХАЛДВАР БА ГЭДЭСЖИХ МЕТАПЛАЗИЙН ХАМААРЛЫГ ИЛРҮҮЛСЭН ДҮН” сэдэвт судалгааны өгүүлэл

Эмнэлзүй-Эмгэг судлалын ховор тохиолдол төрөлд:

  • ШИЛДЭГ ИЛТГЭЛ”-ээр судлаач Б.ЭГШИГЛЭН нарын “БАМБАЙ БУЛЧИРХАЙН ТАРХИЛАГ ӨМӨН: ЭМНЭЛЗҮЙН ХОВОР ТОХИОЛДОЛ” сэдэвт судалгааны ажлууд тус тус шалгарлаа.

“ЭМГЭГ СУДЛАЛ-ЭРДЭМ СУДЛАЛ 2025” эрдэм шинжилгээний хуралд бүтээлээ ирүүлсэн эрдэмтэн судлаач нар болон хамтран зохион байгуулсан байгууллагуудад гүн талархал илэрхийлье.

Сургалт, Судалгаа, Эрдэм шинжилгээ, Гадаад харилцааны алба