2025.07.18
Эмгэг судлалын үндэсний төвийн 86 м2 бүхий 4 өрөөний иж бүрэн засварыг хийж гүйцэтгэх аж ахуйн нэгжийг үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Өрөөний хана, тааз, шалыг шинэчилж засахдаа Барилга, хот байгуулалтын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд нарын 2023.06.26-ны өдрийн 150/А/271/А/225 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Боловсролын болон эрүүл мэндийн барилга байгууламжийн засварт эрүүл ахуйн чанар, стандартын шаардлага хангасан тосон болон усан суурьтай будаг ашиглах, түүнд хяналт тавих, хүлээж авах үйл ажиллагааны журам”-ыг баримтална.
Үнийн санал ирүүлэх нөхцөл:
Үнийн саналын хугацаа: 2025 оны 07-р сарын 25-ны өдрийг хүртэл
Санал хүлээн авах цахим хаяг: emgegsudlal@gmail.com
Холбоо барих утас: 11-311733