Нийгмийн эрүүл мэндийн нэн тулгамдсан асуудал болоод буй вируст гепатитын халдварыг бууруулах, устгах зорилгоор жил бүрийн энэ өдрийг “Гепатиттай тэмцэх дэлхийн өдөр” /World Hepatitis Day/ болгон тодорхой уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил “Гепатитын халдварын тархалтыг таслан зогсоож, элэгний хавдраас сэргийлье” уриан дор тэмдэглэж байгаа бөгөөд уг өдрийг тохиолдуулан ЭСҮТ дараах үйл ажиллагаан зохион байгуулан ажиллаж байна. Үүнд:
⦁ Төвийн нийт ажилтнууд болон иргэдэд вируст гепатит халдвар, түүний хүндрэл, урьдчилан сэргийлэлт, өвчний хяналтын ач холбогдлын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор ухуулга нөлөөллийн ажлыг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна.
⦁ Халдварыг эрт илрүүлэх, хяналтад авах зорилгоор төвийн нийт ажилтнуудыг В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд хамрууллаа.
⦁ Шинжилгээгээр халдвар илэрсэн ажилтнуудад цаашид шаардлагатай эмнэлгийн тусламж, үйлчилгээ, хяналт, эмчилгээний асуудлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах болно.
⦁ Харин халдвар илрээгүй ажилтнуудыг гепатитын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор вакцинжуулалтад хамруулах ажлыг дэмжиж, зохион байгуулан ажиллаж байна.
Цаашид манай байгууллага вируст гепатитын халдварын тархалтыг бууруулах, олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр урьдчилан сэргийлэх, сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулж ажиллах болно.