ОЛОН УЛСЫН ХАВДРЫН СУДАЛГААНЫ АГЕТЛАГ (IARC) БОЛОН ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГААС ГАРГАДАГ WHO ОНЛАЙН НОМ ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЛЭЭ

A- A A+
ОЛОН УЛСЫН ХАВДРЫН СУДАЛГААНЫ АГЕТЛАГ (IARC) БОЛОН ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГААС ГАРГАДАГ WHO ОНЛАЙН НОМ ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЛЭЭ

Эмгэг судлалын тусламж үйлчилгээг сайжруулах зорилтын хүрээнд ЭСҮТөвийн анатомийн эмгэг судлаач эмч нар болон эс судлаач нарын дунд олон улсын хавдрын судалгааны агетлаг (IARC) болон дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (WHO) гаргадаг онлайн номыг хэрэглээнд нэвтрүүллээ. 

Энэхүү цахим эх сурвалж нь эд судлалын 14 эрхтэн тогтолцоо, эс судлалын  3 чиглэлийн агуулгийн багтаасан хавдрын оношлогоо, ангилал, эмчилгээний чиглэлээр хамгийн сүүлийн үеийн олон улсын стандартад нийцсэн мэдээллийг агуулсан бөгөөд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд чөлөөтэй, түргэн шуурхай ашиглах, хаанаас ч, хүссэн цагтаа энэхүү эх сурвалжийг ашиглах нөхцөл боломжийг бүрдүүлж байна. 

Ингэснээр бусад эмч нарт мэдлэг мэдээлэл олгох, туршлагаа хуваалцахаас гадна, эмгэг судлалын тусламж, үйлчилгээг чанартай үзүүлэхэд чухал ач холбогдолтой.

Эмгэг Судлалын Тусламж, Үйлчилгээний Алба