“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ЭСИЙН ЭМГЭГ СУДЛАЛЫН ШИНЖИЛГЭЭ АВАХ ЧАДАМЖИЙГ САЙЖРУУЛАХ” СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

A- A A+
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ЭСИЙН ЭМГЭГ СУДЛАЛЫН ШИНЖИЛГЭЭ АВАХ ЧАДАМЖИЙГ САЙЖРУУЛАХ” СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсад умайн хүзүүний хорт хавдар нь 2024 оны байдлаар оношлогдсон нийт хорт хавдрын тохиолдлын тоогоор 5-р байранд, эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдох хорт хавдрын хувьд 2-р байранд эрэмбэлэгдэж байна.

Тухайн онд улсын хэмжээнд нийт 95,072 умайн хүзүүний эсийн шинжилгээ хийгдсэнээс 1,230 буюу 1.2% нь шаардлага хангаагүй нь илэрсэн. Энэ нь шинжилгээ авах арга, техник, мэдлэгийг дээшлүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.

Иймээс дээрх судалгаанд үндэслэн Баянзүрх дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, сувилагч нарт зориулсан “Умайн хүзүүний эсийн эмгэг судлалын шинжилгээ авах чадамжийг сайжруулах” сургалтыг зохион байгуулж эхэллээ. Уг сургалтын зорилго нь эрт илрүүлэлт, оношилгооны чанарыг сайжруулах, шаардлага хангаагүй шинжилгээний хувь хэмжээг бууруулахад чиглэж байна.

2025 оны 9 сарын 11-ний өдрийн сургалтанд дараах 7 ӨЭМТ-ийн нийт 16 эмч, сувилагч амжилттай хамрагдлаа. Үүнд:

  •          Тэгшдүүрэн хүслэн ӨЭМТ (26 хороо) – 8 оролцогч
  •          Оч манал ӨЭМТ (18 хороо) – 2 оролцогч
  •          Төгс жаргалан оточ ӨЭМТ (43 хороо) – 1 оролцогч
  •          Оцело сэргэлт ӨЭМТ (6 хороо) – 2 оролцогч
  •          Одот тэнгэр оршихуй ӨЭМТ (36 хороо) – 1 оролцогч
  •          Насан урт ӨЭМТ (42 хороо) – 1 оролцогч
  •          Энх агшин ӨЭМТ (25 хороо) – 1 оролцогч