Бүртгэх хугацаа: 2025 оны 09 дүгээр сарын 15-ний 08:30 цагаас 09 дүгээр сарын 23-ний 17:30 цаг хүртэл үргэлжилнэ
Бүртгэх хэлбэр: Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн сан https://hr.hdc.gov.mn цахим хаягаар сургалтад бүртгүүлэх хүсэлт хүлээн авна.
Эрүүл мэндийн ажилтан нь https://hr.hdc.gov.mn нэгдсэн бүртгэлийн санд өөрийн регистрийн дугаар, нууц үгээр нэвтрэн орж, “Зарлал” цэснээс “Сургалтын зар”-ыг сонгож, “Сургалтын төрөл сонгох” цонхноос “Мэргэжил дээшлүүлэх”-ыг сонгож, өөрт харагдах зарлагдсан сургалтуудаас зөвхөн нэг сургалтад бүртгүүлэх хүсэлт илгээнэ. Миний мэдээлэлд ерөнхий мэдээлэл, мэргэжил, ажлын туршлагыг бүрэн оруулах шаардлагатай /Миний мэдээллийг бүрэн оруулаагүй тохиолдолд сургалтын зар харагдахгүй болно/.
Хүсэлт хүлээн авах хугацаа дууссаны дараа эрүүл мэндийн ажилтны https://hr.hdc.gov.mn нэгдсэн бүртгэлийн сангийн “Илгээмж” хэсгээр хариу хүргүүлнэ.
Сургалт эхлэх хугацаа: 2025 оны 10 дугаар сарын 01.