Монгол Улсад хор судлалын алба үүсэж хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулан спортын сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, ширээний теннис, дартс гэсэн 5 төрлөөр зохион байгуулсан тэмцээн 2025 оны 9 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.
Тэмцээнд тус салбарын байгууллагуудын төлөөлөл НЭМҮТ, ЦТЭ, СЭМҮТ, Аддиктологийн төв, ЭХЭМҮТ, ЭСҮТ, ШШЕГ, НТТТ, ЭкоЦА, Грийн химистри ХХК, Элемент ХХК, Цэцүүх трейд ХХК зэрэгөргөнөөр оролцож, хамт олны эв нэгдлийг бэхжүүлэх, ажилтнуудын бие бялдар, спортын ур чадварыг хөгжүүлэх зорилго тавьсан юм.
Энэхүү арга хэмжээ нь хор судлалын албаны түүхэн замнал, ололт амжилтыг тэмдэглэн өнгөрүүлэхийн зэрэгцээ спорт, эрүүл мэндийг эрхэмлэсэн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан чухал үйл явдал боллоо
Эмгэг Судлалын Үндэсний Төвийн нягтлан бодогч Н.Батбаяр шатрын төрөлд ХҮРЭЛ медаль хүртсэн нь байгууллагын хамт олондоо баяр баясал нэмсэн сайхан амжилт боллоо.