Монгол Улсад ДЭМБ-ийн Номхон далайн баруун эргийн бүсээс бэлгийн ёс зүйгүй үйлдлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах хөтөлбөрийн чадавхийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр зөвлөх, мэргэжилтэн нар ирж 2025 оны 9 сарын 9-ний өдөр уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уг уулзалт, хэлэлцүүлэгт Эмгэг судлалын үндэсний төвөөс ССЭШГХА-ы дарга Т.Тунгалагтамир, Хүний нөөцийн мэргэжилтэн Х.Оюун нар оролцлоо.
Монгол Улсад бэлгийн дарамт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах тухай хууль эрх зүйн орчин бий боловч байгууллагын түвшинд хэрэгжилт хангалтгүй байна.
Байгууллага "Ажлын байрны бэлгийн дарамт, хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх бодлого” (АББДХМ)-ыг хэрэгжүүлж, дотоод журамдаа бэлгийн дарамтыг ямар үйлдэлд тооцох, өртсөн тохиолдолд хаана хандах, хэрхэн хамгаалуулж болох талаар тодорхой зааварчилгаа тусгах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Уг бодлогын баримт бичигт өндөр ач холбогдол өгч боловсруулснаараа байгууллагынхаа институтчиллийг дахин нэг шатаар ахиулах буюу илүү аюулгүй, хүний эрхийг дээдэлсэн, мэргэжлийн ёс зүйтэй хамт олныг төлөвшүүлэх, учирч болзошгүй хүний эрхийн зөрчлөөс сэргийлэх өндөр ач холбогдолтой юм. Эрүүл мэндийн яамны дотоод журамд энэ талаар тусгасан нь сайн жишээ болсон ч бусад байгууллагуудын хувьд ийнхүү зохицуулалт хийх ажил хангалтгүй хэвээр байна.