2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Германы Ахмад мэргэжилтний албаны Монгол Улсыг хариуцсан менежер ноён Ходак, ноён Тонделло болон Монгол дахь төлөөлөгч Эрдэнэчимэг нар Эмгэг судлалын үндэсний төвд айлчилж, байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.
Айлчлалын хүрээнд эмгэг судлалын чиглэлээр сургалт зохион байгуулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Мөн цаашид Германы туршлагатай ахмад эмч нарыг урьж ажиллуулах боломжийг тодотголоо.
Ийнхүү олон улсын туршлага солилцох нь зөвхөн байгууллагын хөгжилд төдийгүй Монгол Улсын эрүүл мэндийн салбарт эерэг өөрчлөлт авчрах чухал ач холбогдолтойг талууд онцлон тэмдэглэв. Ахмад мэргэжилтнүүдийн олон жилийн мэдлэг, ур чадвараас суралцах нь улс хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх үнэ цэнтэй боломж болж байна.
СУРГАЛТ, СУДАЛГАА, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ГАДААД ХАРИЛЦААНЫ АЛБА