ЭМГЭГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН АЖИЛЧДАД АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

A- A A+
ЭМГЭГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН АЖИЛЧДАД АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Эмгэг судлалын үндэсний төвийн нийт ажилчдад архив, баримт бичгийн стандарт, хэрэг бүрдүүлэлтийн сургалт 2025 оны 9 дүгээр сарын 25-нд амжилттай зохион байгуулагдлаа.

Сургалтыг Архивын ерөнхий газрын Мэргэжил, арга зүйн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ц.Золжаргал, С.Пүрэвсүрэн нар удирдан явуулж, хоёр чухал сэдвээр сургалт орлоо.

I. Баримт бичгийн стандарт, арга зүй

Баримт бичгийн стандарт MNS 5140:2021. Баримт бичиг зохион бүрдүүлэх, баримт бичигтэй ажиллах арга зүй” сэдвээр баримт бичгийг зөв найруулан боловсруулах, Монгол хэлний зөв бичих дүрэм мөрдөх, хэвлэмэл хуудасны шаардлага хангах, архивт шилжүүлэхэд бүрэн бүрдэлтэй байх зэрэг гол шалгуурыг танилцууллаа.

II. Шийдвэрлэгдсэн баримтаар хадгаламжийн нэгж бүрдүүлэх, байгууллагын архивд баримт хүлээлгэн өгөх арга зүй

Шийдвэрлэгдсэн баримтаар хадгаламжийн нэгж бүрдүүлэх, байгууллагын архивд баримт хүлээлгэн өгөх арга зүй” сэдвийн хүрээнд байгууллагын архивын үүрэг, хадгаламжийн нэгж бүрдүүлэх үе шат, баримтыг ангилан төрөлжүүлэх, хадгалах хугацааны ангилал, архивт шилжүүлэх журам зэрэг асуудлыг дэлгэрэнгүй тайлбарлав.

 Сургалтын ач холбогдол

Сургалтад оролцсон ажилтнууд хууль, стандартын дагуу баримт бичигтэй ажиллах арга зүйг илүү тодорхой ойлгож, өдөр тутмын албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэв.

 Энэхүү сургалт нь байгууллагын хэмжээнд баримт бичгийн эмх цэгц, соёлыг төлөвшүүлж, архивын баримтыг бүрэн бүтэн хадгалах, хойч үедээ өвлүүлэх үйлсэд чухал ач холбогдолтой боллоо.