2023-2025 оны Анатомын эмгэг судлалын үндсэн мэргэшлийн сургалтын резидент эмч нарын төгсөлтийн шалгалт энэ сарын 22-ноос 29-ний хооронд амжилттай зохион байгуулагдлаа. Төгсөх шалгалтанд нийт 7 эмч тэнцсэн бөгөөд төрийн сангийн захиалгаар Ховд, Төв аймгаас тус бүр 1 эмч суралцаж Анатомын эмгэг судлаач эмч боллоо.
Шалгалтын комиссоор ЭМЯ-ны эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн, АУ-ы доктор, профессор, Зөвлөх зэргийн эмч Э.Баярмаа, АУ-ы доктор, дэд профессор, Зөвлөх зэргийн эмч Ш.Энхтуяа, Клиникийн профессор, Зөвлөх зэргийн эмч Б.Туул, ЭСҮТ-ийн ХЭСТ-ийн эрхлэгч, ахлах зэргийн анатомын эмгэг судлаач эмч Л.Басхүү, ЭСҮТ-ийн ХЭСТ-ийн Тэргүүлэх зэргийн анатомийн эмгэг судлаач эмч М.Пагамдулам, ЭСҮТ-ийн ССЭШГХА-ны дарга Т.Тунгалагтамир, ССЭШГХА-ы сургалтын мэргэжилтэн А.Дэлгэрмаа, хөндлөнгийн хяналтаар ЭМХТ-ийн Хүний нөөцийн мэргэжилтэн Г.Мягмарсүрэн нарын баг бүрэлдэхүүн ажиллаж, резидент эмч нарын мэдлэг ур чадварыг сорилоо.
Шинэхэн Анатомын эмгэг судлаач эмч нартаа цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт, улам бүр ихийг бүтээхийг хүсэн ерөөе.