Эмгэг судлалын үндэсний төв “Олон улсын ахмадын өдөр”-ийг тохиолдуулан тус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад ажилчдаа хүндэтгэн хүлээн авч уулзлаа.
Арга хэмжээний үеэр байгууллагын удирдлагууд ахмад үеийнхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, байгууллагын өнөөгийн хөгжил, цаашдын зорилгын талаар мэдээлэл өгч, халуун дотно яриа өрнүүлэв. Мөн ахмадууд лабораторийн үйл ажиллагаа, шинээр нэвтрүүлсэн техник, технологитой танилцаж, үнэт сургамж, сургаалаа хуваалцсан уулзалт боллоо.
Удирдлагын зүгээс “Ахмад үеийнхний хөдөлмөр, зүтгэл, туршлага нь байгууллагын өнөөгийн амжилтын үндэс суурь болж ирсэн. Бид цаашид ч ахмадуудынхаа туршлага, зөвлөмжийг сонсож, хүндэтгэн ажиллах болно” хэмээн онцлон тэмдэглэлээ.
Эрхэм ахмадууддаа эрүүл энх, аз жаргал, урт удаан насыг хүсэн ерөөе.
ЭМГЭГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ХАМТ ОЛОН





.png)
