“Эрүүл, идэвхтэй насжилт” аяны хүрээнд хүндэтгэлийн лекц, уулзалт ярилцлага боллоо

A- A A+
“Эрүүл, идэвхтэй насжилт” аяны хүрээнд хүндэтгэлийн лекц, уулзалт ярилцлага боллоо

“Эрүүл, идэвхтэй насжилт” аяны хүрээнд 2025 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Эмгэг судлалын үндэсний төвийн зөвлөх эмч, АУ-ы доктор, дэд профессор, зөвлөх зэргийн эмч Ш. Энхтуяа хүндэтгэлийн лекц уншиж, анатомийн эмгэг судлалын чиглэлээр шинээр суралцаж буй эмч нартай уулзалт, ярилцлага өрнүүллээ.

Лекцийн үеэр анатомийн эмгэг судлалын эмчийн мэргэжлийн онцлог, салбарын хөгжил, эмгэг судлаачдын оношлогоо, эмчилгээний чанарт гүйцэтгэх чухал үүргийн талаар сонирхолтой илтгэл тавьж, залуу эмч нарт урам зориг, мэргэжлийн үнэт зүйлсийг түгээв.

Арга хэмжээний дараа ахмад болон залуу эмч нар мэргэжлийн туршлага, дурсамжаа хуваалцаж, эмгэг судлалын өв уламжлалаа хойч үедээ өвлүүлэх, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн ач холбогдлыг онцлон хэлэлцэв.

Тус үйл ажиллагаа нь “Эрүүл, идэвхтэй насжилт” аяны хүрээнд зохион байгуулагдаж буй олон талт ажлын нэг хэсэг бөгөөд эмгэг судлалын салбарын залгамж халааг бэхжүүлэх, эмч нарын идэвхтэй оролцоог дэмжих зорилготой юм.