Эмгэг судлалын үндэсний төвийн Анатомийн эмгэг судлаач эмчийн төрөлжсөн мэргэшлийн чиглэл болох “Эсийн эмгэг судлал”-ын 6 сарын хөтөлбөр амжилттай хэрэгжиж, Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч Г. Түвшинжаргал тус сургалтыг дүүргэлээ.
Сургалтын төгсөлтийн онолын шалгалт Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс 2025 оны 10 дугаар сарын 6-ны өдөр, дадлагын шалгалт Эмгэг судлалын үндэсний төвөөс 10 дугаар сарын 8-ны өдөр тус тус зохион байгуулагдав.
Шалгалтын үйл явцад шалгалтын комисс, сургагч багш нар болон хөндлөнгийн үнэлгээний баг оролцож, шалгалтыг ил тод, шударга зохион байгууллаа.
Эсийн эмгэг судлалын чиглэлээр амжилттай төгссөн эмч Г.Түвшинжаргалдаа цаашдын ажил, хөдөлмөрт нь амжилт, өндөр бүтээл хүсье.