Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн №58 дугаар зарлигийн дагуу хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Эрүүл мэндийн салбарын хамт олон идэвхтэй нэгдэж байна.
Энэ хүрээнд Эмгэг судлалын үндэсний төвийн хамт олон 2025 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн”-ийн төслийн талбайд намрын мод тарих ажилд оролцож, мод тарьж усалгаа хийлээ.
Тус үйл ажиллагаанд оролцогчдод заавар зөвлөмж өгч, дэмжлэг үзүүлсэн цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олонд талархал илэрхийлье.