Лабораторид сорьцоо өөрөө авчирсан Үйлчлүүлэгч таньд өгөх зөвлөмж

A- A A+
Лабораторид сорьцоо өөрөө авчирсан  Үйлчлүүлэгч таньд өгөх зөвлөмж
  • Таны авчирсан эдийн шинжилгээг лабораторид хүлээн авсанаас хойш ажлын 5-8 хоногт (MNS 7015:2023) онош дүгнэлт өгөх тул шинжилгээний хариуг 8-аас дээш хоногийн дараа асууж лавлана уу!
  • Эсийн шинжилгээнд ажлын 2-3 (MNS 7015:2023) хоногт дүгнэлт гаргана.
  • Иммунохистохимийн шинжилгээний хариу гарахад төлбөрөө төлсөнөөс хойш  7-8  хоног  зарцуулна. Энэ нь таны өмнө хэдэн хүний шинжилгээ байхаас хамаардаг.
  • Иммунохистохимийн шинжилгээний хариуг лабораториос гарсан үед танд утсаар мэдэгдэх болно.
  • Хэрвээ шаардлагатай тохиолдолд эдхими, иммунохистохими зэрэг тодруулах шинжилгээнүүд хийгддэг.
  • Мөн ховор, төвөгтэй шинжилгээний тухайд зөвлөх эмч, гадаадын ижил мэргэжилтний зөвлөгөө авах тохиолдол гардаг.
  • Эдгээр тохиолдлуудад таны шинжилгээний хариу гарах хугацаа хойшилж болохыг анхаарна уу!
  • Таны эмнэлзүйн тухай мэдээллийг эмгэг судлаач эмч лавлах шаардлагатай байдаг тул өөрийнхөө утасны дугаараа үлдээгээрэй.
  • Таны шинжилгээг хүлээн авч төлбөр төлөгдөх үед шинжилгээ хийлгэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
  • Шинжилгээний төлбөр төлөх дансны дугаар:
  • Төрийн сан MN330090 100900020036 (Эмгэг судлалын үндэсний төв)

 

Лавлах утасны дугаар: 11-313820

Танд эрүүл энхийг хүсье