Эмгэг судлалын үндэсний төвөөс үе үеийн эмч нарт зориулсан “Ахмадаа сонсъё” найрсаг, чөлөөт уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтын зорилго нь эмгэг судлалын салбарт үнэт хувь нэмэр оруулсан ахмад эмч нарын туршлага, дурсамжийг хуваалцах, тэдний зөвлөгөө, сургамжийг залуу үеийн эмч нарт хүргэх, үе хоорондын ойлголцол, харилцааг бэхжүүлэхэд оршив.
Арга хэмжээнд ЭСҮТ-ийн анатомийн эмгэг судлаач болон резидент эмч нар оролцож, халуун дулаан уур амьсгалтай, дурсамж дүүрэн яриа өрнүүллээ. Ахмад эмч нарын ажил, амьдралын баялаг туршлага, мэргэжлийн үнэт зөвлөгөө залуу эмч нарт урам зориг, үлгэр дууриал болсон сайхан уулзалт боллоо.
Энэхүү уулзалтад хүрэлцэн ирж, өөрийн мэдлэг, туршлага, үнэт цаг хугацаагаа зориулсан нийт ахмад эмч нартаа Эмгэг судлалын үндэсний төвийн хамт олон чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.
ТА БҮХНИЙ ЭМНЭЛГИЙН САЛБАРТ ОРУУЛСАН ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ, ЗАЛУУ ҮЕИЙГ ЧИГЛҮҮЛСЭН СУРГААЛ, ДЭМЖЛЭГ БОЛ БИДНИЙ БАХАРХАЛ ЮМ.





.png)
