ЭСҮТ-ийн эмч, судлаачид мэргэжлийн зэргээ амжилттай ахиуллаа

A- A A+
ЭСҮТ-ийн эмч, судлаачид мэргэжлийн зэргээ амжилттай ахиуллаа

Эрүүл Мэндийн Сайдын 2019 оны А/513 дугаар тушаалаар батлагдсан “Мэргэшлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам”-д заагдсан нийтлэг шаардлагын дагуу ЭМЯ-ны Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөл “Анатомийн эмгэг судлал” чиглэлээр 2025 оны мэргэшлийн зэргийн шалгалтыг батлагдсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулж 10 дугаар сарын 24-ны өдөр тайлан хамгаалалтаа хийлээ.

Тус шалгалтад Эмгэг Судлалын Үндэсний Төвийн НХЭСТ-ийн анатомийн эмгэг судлаач эмч О.Энхээ “ТЭРГҮҮЛЭХ” зэрэг, ЭСЭИА-ы эс судлаач О.Цолмон “АХЛАХ” зэрэг горилон оролцож зэргээ амжилттай хамгааллаа.

Нийт зэрэг горилсон эмч, судлаачдаа баяр хүргэж, эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсдээ улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.  

Мөн мэргэжлийн зэргийн үнэлгээг зохион байгуулсан Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөл болон хамтран ажилласан бүх байгууллага, мэргэжилтнүүдэд талархал илэрхийлье.