“Оношилгооны зорилгоор болон мэс заслаар тайрагдсан эмгэг эд, эсийн шинжилгээг эмгэг судлалын лабораторид тээвэрлэх тухай” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа

A- A A+
“Оношилгооны зорилгоор болон мэс заслаар тайрагдсан эмгэг эд, эсийн шинжилгээг эмгэг судлалын лабораторид тээвэрлэх тухай” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа

 2024 онд улсын хэмжээнд 80.000 гаруй амьд сорьцын шинжилгээ эмгэг судлалын лабораториудад тээвэрлэгдэн хийгдсэн ба Эмгэг судлалын үндэсний төв нь 38.000 орчим амьд сорьцын шинжилгээ хийсэн.

Амьд сорьцын шинжилгээ эмгэг судлалын лабораторид хүргэгдэхдээ стандартын дагуу бэхжүүлээгүйгээс эд муудах, бэхжүүлэх бодис асгарах, эд солигдох зэрэг эрсдэл хүлээгдэж байна.

Иймд эрүүл мэндийн байгууллагын сорьц авах эмч, сорьц тээвэрлэх сувилагч, тусгай мэргэжилтнүүдэд “Оношилгооны зорилгоор болон мэс заслаар тайрагдсан эмгэг эд, эсийн шинжилгээг эмгэг судлалын лабораторид тээвэрлэх тухай” сэдэвт сургалт Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тус тус зохион байгуулагдлаа.

 Сургалтыг ЭСҮТ-ийн ХЭСТ-ийн эрхлэгч, анатомийн эмгэг судлаач эмч Л.Басхүү удирдан явуулсан бөгөөд сургалтын үеэр эмгэг эд, эсийг зөв авах, хадгалах, тээвэрлэх болон лабораторийн аюулгүй ажиллагааны талаар онолын мэдлэг олголоо.

Тус сургалтад Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн нийт 57 эмч, мэргэжилтэн хамрагдаж, оролцогчид сургалтыг үр өгөөжтэй, хэрэгцээтэй болсныг онцлолоо.